Усанд сэлдэг үлэг гүрвэлийн яс дэлхийд анх удаа Монголоос олдлоо
Анд нөхдийн мэдээ
2022-12-02
Сөүл их сургуулийн Байгаль орчны тэнхимийн профессор И Юүн Намаар ахлуулсан судалгааны баг Монгол улсын Өмнөговь аймгийн нутаг Хэрмэн цав гэдэг газраас оцон шувуу, далайн нугастай төстэй махан идэшт шинэ төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс илрүүлсэн тухай эрдэм шинжилгээний "Communications Biology" сэтгүүлд мэдээлжээ. Профессор И "Хоёр хөлөөрөө явдаг, махан идэшт ийм төрлийн үлэг гүрвэл анх удаа олдож байгаа бөгөөд усанд амьдардаг болж хувьссан шинэ төрөл учраас энэ талаар нарийвчлан судлах шаардлагатай" хэмээн хэлсэн байна. Судалгааны баг энэхүү үлэг гүрвэлд “Олон шүдэт усны анчин” гэсэн утга бүхий Natovenator poltdontus гэдэг нэр өгчээ. Биеийн овор хэмжээ нь нугасны дайтай байсан хэмээн таамаглаж буй энэхүү үлэг гүрвэл нь хожуу Цэрдийн үе болох 72 сая жилийн өмнө буюу одоогийн говь нутаг нуур цөөрөм байх үед амьдарч байсан хэмээн үзэж байгаа аж. Профессор И мөн хэлэхдээ Мөн “Араг ясны байдал нь ердийн хоёр хөлт, махан тэжээлт үлэг гүрвэл мэт боловч хавирганы яс нь усны шувууных шиг сүүл тал руугаа ханарсан, хүзүү нь галууных шиг урт зэргээс харахад хоёр нутагтан байсан болох нь харагдана” гэжээ. Шинжлэх ухаан үлэг гүрвэлийг судалсан 200 гаруй жилийн түүхэнд усанд сэлдэг, шумбадаг үлэг гүрвэлийн яс урьд өмнө нь олдож байгаагүй гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.