АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-06-16
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ удаагийн бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа хөрөнгөө ил болголоо. Тус улсын Засгийн газрын Ёс зүйн алба (OGE) Д.Трампын криптовалют, гольфын клуб, лицензийн болон бусад бизнесээс олсон орлогыг жагсаасан тайланг нийтэлжээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд тэрбээр крипто валют болон үл хөдлөх хөрөнгөөс 600 сая доллар олсон байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Д.Трамп хоёр хүүгийнхээ хамт байгуулсан “World Liberty Financial“ виртуал хөрөнгийн платформ хэдэн сарын дотор 57 сая долларын ашиг олжээ. Мөн түүний Флорида дахь гурван гольфын ресорт болон гишүүддээ зориулсан “Мар-а-Лаго” клуб өнгөрсөн жил хамгийн багадаа 217 сая долларын борлуулалт хийсэн байна. Түүнээс гадна Вьетнам дахь бүтээн байгуулалтын төслөөс таван сая доллар, Энэтхэгт эхлүүлсэн бизнесээс 10 орчим сая доллар, Арабын Нэгдсэн Эмират дахь бизнесийн лицензийн төлбөрөөс 16 сая доллар олсон ажээ. Түүгээр үл барам кантри дуучин Ли Гринвүүдтэй хамтран бүтээсэн “Greenwood Bible”-ийн худалдаанаас 1.3 сая доллар, Д.Трампын нэртэй бугуйн цаг, пүүз, сүрчигний борлуулалт зэргээс үлэмж хэмжээний ашиг олсон байна. “Reuters” агентлаг түүний нийт хөрөнгийн хэмжээг 1.6 тэрбум доллар гэж үнэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.