images

“Хааны эрэлд” сургуулилалтад 24 орны 1200 цэргийн алба хаагч оролцож байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-16


   Монгол улсаас жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилалт энэ сарын 14-нд “Тавантолгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Ирэх 28-ны өдрийг хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд 24 орны 1200 цэргийн алба хаагч урьдчилан бэлдсэн бодит мэт сургуулилалтын талбайд бэлтгэл хийнэ. Энэ жил 22 дахь удаагаа болж буй уг сургуулилалтад Америк, Англи, Хятад, Турк, Тайланд, Өмнөд Солонгос, Египет, Катар, Вьетнам, Филиппин, Австрали, Киргизстан, Кувэйт, Япон, Итали, Энэтхэг, Герман, Франц, Зүүн Тимор, Канад, Бутан, Шинэ Зеландын цэргийн алба хаагчид оролцож байна. Анх 2003 онд Монгол улсын Зэвсэгт хүчин Энэтхэг, Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран уг сургуулилалтыг хоёр талын сургууль хэлбэрээр гурван жил зохион байгуулаад 2006 онд олон улсынх болгосон юм. Улмаар жил бүр оролцогч улсуудын хүрээ тэлсээр өнгөрсөн хугацаанд 67 орны 21 мянга гаруй цэргийн алба хаагч энэ сургуулилалтад оролцжээ. Мөн энэ жил анх удаа Монголын Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүн тус сургалтад оролцож байгаагаараа онцлог болж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.