images

XVII зууны үеийн Францын хааны хатны гитар дуудлага худалдаанд орно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-07


     1790-ээд оны Францын хувьсгалын үеэр цаазаар авахуулсан Мари Антуанетт хатны тоглодог байсан гитар удахгүй дуудлага худалдаанд орох болсон тухай Английн “Times” сонин мэдээллээ. Парисын хөгжмийн зэмсгийн уран дархан Жак Филипп 1775 онд хар холтост гацуур болон зандан модоор урлаж, зааны соёогоор гоёж чимж хийсэн энэхүү гитарыг түүнд нөхөр нь болох Луи ханхүү бэлэглэж байсан ажээ.  Хатан Версалийн ордны цэцэрлэгт хүрээлэнд хамт зугаалж гитар тоглон хөгжилддөг байсан найз Луи Элизабэтдээ энэхүү гитарыг бэлэглэсэн бөгөөд өөрөө 1789 оны Францын хувьсгалын үеэр нөхөр 16 дугаар Луигийн хамт хааны ордноос хөөгдөөд 1793 онд хоёул цаазлуулсан юм. Хувьсгалын үймээн дундаас эсэн мэнд гарсан Элизабэт 1835 онд насан өөд болохдоо уг гитарыг ач хүүхдээ үлдээсэн бөгөөд түүнээс хойш тэдний ам бүлд үе дамжин хадгалагдсаар өнөөг хүрсэн тухай уг сонин мэдээлжээ. Дуудлага худалдаа энэ сарын 9-ний өдөр болох аж. Уг гитарын дуудлага худалдааны анхны үнэ 80 мянган евро байх бөгөөд музейнууд, хувийн цуглуулагчид зэрэг олон газраас сонирхож байгаа тухай зохион байгуулагчид нь хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.