Англид бага насны хүүхдэд вакцин тариулахыг зөвшөөрөв
Анд нөхдийн мэдээ
2022-12-07
Английн Эрүүл мэндийн холбогдох байгууллага өнөөдөр 6 сараас 4 нас хүртэлх хүүхдэд "Пфайцер" вакцин тариулахыг зөвшөөрлөө. Тус улсын Эм, эрүүл мэндийн удирдах газар нь 4526 хүүхдэд вакцин тариулсан үр дүнг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ. Гэвч уг вакциныг бага насны хүүхдэд тариулах эсэх дээр Вакцинжуулалт, дархлаажуулалтын үндэсний хороо (The Joint Committee on Vaccination and Immunisation·JCVI)-ны зөвлөмжийг дагаж мөрдөх ажээ. Мөн тус вакциныг бага насны хүүхдэд тариулж болох тухай холбогдох байгууллагын зөвшөөрөл Америкт өнгөрсөн 6 дугаар сард, Европд 10 дугаар сард гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.