Косово улс Европын холбоонд элсэнэ
Анд нөхдийн мэдээ
2022-12-07
Балканы хойгийн Косово улс энэ жилдээ багтаж Европын холбоонд элсэхээр болжээ. Балканы орнуудын дээд хэмжээний уулзалт болох Албани улсад тус улсын ерөнхийлөгч Виоса Османи хүрэлцэн очсоны дараа “DPA” агентлаг ийнхүү мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Османи “Өнөөдөр Европын холбооны бүх улсын удирдагчдын өмнө тус холбоонд элсэх тухай өргөдлөө гаргах болно” хэмээн мэдэгдсэн байна. Тус улс нь 1990 онд Югославын холбооны улс татан буугдах үед Серби улсаас тусгаарласан бөгөөд улмаар 2008 онд НҮБ болон Америк, Баруун Европын орнууд хүлээн зөвшөөрснөөр тусгаар тогтнолоо зарласан юм. Тухайн уулзалтанд Европын холбооны 27 орноос гадна Албани, Серби, Монтенегро зэрэг баруун Балканы зургаан орны удирдагчийг урьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.