images

Чин ван Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээн болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-07


     Монгол улсад орчин цагийн дипломат албан үүссэний 110, Гадаад харилцааны ууган сайд Чин ван Ханддорж мэндэлсний 153 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг бөгөөд Монголын хамгийн чансаатай шатарчид оролцдог. 31 дэх жилдээ болох гэж буй уг тэмцээнд Монгол улсын чансааны эхний 100-д эрэмбэлэгддэг шатарчин, мөн Гадаад харилцааны яамны 10, Монголын шатрын холбооны 20 тамирчин өрсөлдөнө. Тэмцээний бүртгэл энэ сарын 7-нд дуусах юм. Харин тэмцээн 11-12-нд Гадаад харилцааны яамны хүндэтгэлийн танхимд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.