ӨАБНУ, Австрали улсууд хамтран ертөнцийн нууцыг тайлахаар зэхэж байна
Анд нөхдийн мэдээ
2022-12-07
Ертөнц, хар гараг, одон гараг, оддын үүслийн нууцыг тайлах одон орон судлалын дэлхийн хамгийн том радио төхөөрөмжийг бүтээх ажил Австрали, ӨАБНУ-д эхэллээ. Радио телескопын антеннууд Австралид, сүлжээний тавгууд Өмнөд Африкт байрлах юм. Энэ ажлыг эхлүүлэх болсноо ӨАБНУ-ын албаныхан болон эрдэмтэд даваа гарагт нийтэд зарлажээ. Тэд одоо байгаа 64 тавагтай MeerKAT радио телескоп дээр 133 таваг нэмж шинэ үеийн SKA-Mid телескопыг бүтээх аж. Энэ сүлжээний тавгууд хоорондоо холбогдож нэг аварга том телескоп үүсгэх бөгөөд 2030 он гэхэд үүн дээр нэмэлт төхөөрөмжүүд суулгаж илүү тод зураг авдаг болгон сайжруулах гэнэ. Харин Австрали улс тус бүр хоёр метр өндөртэй, гацуур мод шиг 131 мянга 72 антенн бүхий нам давтамжийн телескоп хийнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.