images

“Хойд Америк дахь бизнес эрхлэгч монголчуудын зөвлөл” байгуулна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2022-12-07


     Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас санаачлан “Хойд Америк дахь бизнес эрхлэгч монголчуудын зөвлөл” байгуулах гэж буй. Тэгвэл Сан-Франциско хотод тус зөвлөлийн салбарыг байгуулахаар болж ирэх ням гарагт Ерөнхий консулын газарт хурал хийхээр зарлажээ. Америк дахь бизнес эрхлэгч монголчуудын анхны зөвлөл 10 дугаар сарын 2-нд Чикаго хотод байгуулагдсан юм. Тус зөвлөлд Чикаго хотын ойролцоо бизнес эрхэлдэг монголчуудын байгуулсан 70  компани нэгдсэн байна. Цаашид энэ зөвлөлийн салбаруудыг Сиэтл, Денвер, Вашингтон, Лос-Анжелест мөн байгуулахаар төлөвлөсөн бөгөөд удахгүй Сан-Францискогийн зөвлөл байгуулах зэхэж буй нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.