images

Кувейтийн сан: ТЭЗҮ сайтай төсөл байвал хамтаръя

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-12-06


    Монгол улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн өчигдөр Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирал Марван Аль-Ганимтай уулзаж хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлж болох төслүүдийн талаар санал солилцжээ. Кувейтийн сангийн захирал Монгол улсын нийгэм, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарын техник, эдийн засгийн үндэслэл нь бүрэн хийгдсэн төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Кувейтийн сан нь манай улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг хэд хэдэн томоохон төсөлд  хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож байсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.