images

Швейцар улс Украинд туслахаас татгалзав


     Швейцарийн Холбооны улс Украин улсад байлдааны сум нийлүүлэх талаар Герман улсын зүгээс тавьсан хүсэлтээс удаа дараа татгалзаж байгаад НАТО-гийн тэргүүн ихэд гайхаж байгаагаа илэрхийлжээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Расмуссен Швейцарийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Украин улсад сум нийлүүлэхээс татгалзаж буй Швейцарийн засгийн газрын шийдвэр ихэд ойлгомжгүй байна. Тус улс нь төвийн сахисан орон гэдэг үндэслэл хэлж байгаа ч өнөөгийн нөхцөл байдалд дэлхийн ямар ч орон төвийг сахих боломжгүй” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Европ даяар ардчилалын үнэт зүйлийг хамгаалах үйлс өрнөж байхад тус улс ийм шийдвэр гаргасан нь зөв үйлдэл биш байсан тухай өгүүлсэн байна. Өнгөрсөн сард Германы Гадаад хэргийн сайд тус улсад айлчилж 10 мянга гаруй байлдааны сум Украин улсад нийлүүлэх хүсэлт тавьсан боловч татгалзсан хариу сонссон юм. Төвийг сахих статустай Швейцарийн Холбооны улсын хуульд улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн болж буй газарт байлдааны хэрэгсэл нийлүүлж болохгүй тухай заалт байдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.