images

ОХУ-ын иргэд Тайландыг ихээр зорих болжээ


     Тайланд улсын агаарын хил нээгдсэнээс хойш тус улсыг зорих орос иргэдийн тоо эрс өсжээ. Тус улсын Аялал жуулчлал, спортын яамны мэдээлснээр өнгөрсөн 11 дүгээр сард хилээр орж ирсэн орос иргэдийн тоо 44 мянга гаруй болсон аж. Энэ нь өмнөх сарынхтай харьцуулахад 178 хувиар өссөн тоо юм. Орос улс Украин руу довтлохоос өмнө буюу энэ оны 1 дүгээр сард 23 мянга орчим хүмүүс тус улсад зорчиж байсантай харьцуулахад энэ үзүүлэлт 86 хувиар нэмэгдсэн байна. Цар тахал болон ОХУ-ын түрэмгий дайн зэргээс үүдэн өнгөрсөн 3 дугаар сараас Тайланд Орос хоорондын агаарын тээвэр бүрэн зогсоод байсан юм. Өнгөрсөн 10 дугаар сараас хоёр улсын агаарын харилцаа дахин сэргэж Оросын “Аэрофлот” компани нислэг үйлдэж эхэлсэн ажээ. Үүний дараахан хэд хэдэн агаарын тээврийн компани шууд нислэг үйлдэж эхэлснээр орос жуулчдын тоо эрс өссөн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг тус яамнаас мэдээллээ. Ирэх оны эхний 3 сард Оросоос ирэх жуулчдын тоо 38 мянгад хүрэх төлөвтэй байгааг мөн мэдээлжээ. Тус улсыг зорьж буй гадаадын жуулчдын 80 хувь нь ОХУ-ын иргэд байгаа ажээ. Нөгөө талаар тус хоёр улсын эдийн засаг, гадаад худалдааны харилцаа, тэр дундаа түлш, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт эрс өссөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.