images

“Iphone 14”-ийн ачаар амь аврагдав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-06


     “Apple”-ийн “Iphone 14” гар утас сансрын хиймэл дагуултай холбогдон аюулын дохио илгээх горимтой. Тэгвэл энэ сарын 1-ний шөнийн 2 цагт Америкийн Аляска мужид цасны машинаар аялж явсан залуу цасанд боогдож тусламж дууджээ. Сансрын хиймэл дагуулаас Хойд Америкийн цэргийнхэнд аюулын дохио илгээж, байршлын мэдээллийг нь явуулснаар аврах баг нэг цагийн дараа уул газарт очсон байна. Аялагч залуу замын турш гар утасныхаа SOS тохиргоог идэвхжүүлж явсан гэнэ. Тэрбээр бэртэж гэмтээгүй бөгөөд энэ явдлыг “Iphone 14” гар утас худалдаанд гараад сар ч бололгүй хүний амь аварсан тохиолдол хэмээн “Forbes” сэтгүүл мэдээлжээ.

Залуугийн гацсан байршил газрын зураг дээр.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.