“COP15” Канадын Монреаль хотод болно
Анд нөхдийн мэдээ
2022-12-06
“COP15” Канадын Монреаль хотод болно
15 дахь удаагийн Биологийн төрөл зүйлийн конвенцид оролцогч талуудын бага хурал (COP15) энэ сарын 7-ны өдрөөс 15-ны өдөр Канадын Монреаль хотод болно хэмээн тус улсын Байгаль орчны яамнаас мэдээллээ. Уг хурал нь 1992 онд байгуулагдсан НҮБ-ын харьяа бүтэц юм. Энэ удаагийн хуралдаан “Post-2020 Global Biodiversity Framework” сэдвийн хүрээнд биологийн төрөл зүйлийг хамгаалахын төлөө 2030 он хүртэл дэлхий нийтээрээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх юм. Байгалийн цогцолборт газар зэрэг тусгай хамгаалалттай бүс нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилго бүхий Тусгай хамгаалалттай газар нутгийн дэлхий мэдээллийн сангийн мэдээлснээс харахад өнөөдрийн байдлаар уг үзүүлэлт хуурай газарт 17%, далайд 8% байгаа ажээ. Дээрх төлөвлөгөөнд энэ хэмжээг 30% болтол нэмэгдүүлэх тухай заасан байна. Тус хуралдаан уржнан жил Хятадын Юннань мужид хуралдах байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм. Тус яамны албаны хүн “COP15 хуралдаанаар асуудал хэлэлцэж шийдвэр гаргахдаа улс орны дотоодын аж үйлдвэрийн салбарт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар шийдвэрлэх болно” гээд тус улсын дотоодын биологийн төрөл зүйлийг хамгаалах төлөвлөгөөг энэ жилдээ багтаан гаргах тухайгаа мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.