images

Шинэ Зеланд улс “Facebook”, “Google”-ээс төлбөр авна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-06


     Шинэ Зеландын Засгийн газраас “Facebook”, “Google” зэрэг компани өөрийн платформ дээрээ тус улсын тухай мэдээний контентуудыг хуваалцахад төлбөр авах хуультай болох гэж буйгаа мэдэгджээ. Уг хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхэд Хөдөлмөрийн нам нь ихээхэн дэмжих төлөвтэй байгаа аж. Технологийн томоохон компаниудаас контентын төлбөр авах хуулийг 2021 нь онд Австрали улс баталж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дээрх компаниудтай гэрээ байгуулдаг болгосон юм. Харин энэ оны 4 дүгээр сард Канад улс мөн ийм хуультай болох гэж буйгаа зарласан. Тэгвэл Шинэ Зеланд улс орон нутгийн мэдээний контент ашигласных нь төлөө “Facebook”, “Google”-ээс 30-50 сая ам.долларын төлбөр авахаар тооцоолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.