images

Ромын пап Франциск ном бичжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-06


     Ромын пап Франциск “Украины энхтайвны төлөөх тунхаг” нэртэй ном бичиж хэвлүүлсэн тухай папын ажлын алба болон “Vatican News” сонин мэдээллээ.  Зуун хорин найман хуудастай энэ номонд Украин улс болон цаашлаад дэлхий дахины энх тайвны төлөөх түүний үзэл номлол, санал санаачлага тусгагджээ. Италийн өдөр тутмын “Ilfatto Quotidiano” сонины эш татсан номын оршил хэсгээс харахад пап Украины дайны талаар учир битүүлэг олон асуулт байгаа талаар дурдаад “Дэлхий нийтээрээ цар тахлын хүнд үеийг туулж ард нь гарахаар чармайж байгаа энэ цаг үед түрэмгийлэл, дайн самуун дэгдэх болсонд гайхширч буй”-гаа илэрхийлжээ. Улмаар “Дайн самуун бид бүхнийг бүгдийг нь ялагдалд хүргэдэг. Юу хийдэг, ямар үзэл бодолтойгоос үл хамаараад энхтайвныг сахин хамгаалах үүрэг хүн бүхэнд бий” гээд Украины дайнтай дасан зохицож, үл анзаарч огт болохгүйг сануулжээ. Тэрбээр номоо “Дайны тэмдэглэл” гэж нэрлээд удахгүй “Энх цагийн тэмдэглэл” болж өөрчлөгдөхийг хүсэж буйгаа дурджээ. Номын оршил үгээ тэрбээр “Энхтайвны төлөө залбирч, энхтайвны төлөө аж төрцгөөе” гэж төгсгөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.