images

“Эртний соёл иргэншлийн форум” Багдад хотод боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-06


     Иракийн нийслэл Багдад хотноо соёлын өвийг хууль бусаар худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой зургаа дахь удаагийн “Эртний соёл иргэншлийн форум” боллоо. Уг форумд Хятад, Грек, Итали, Перу, Армен, Болив улсын төлөөлөгчид болон НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны дээд төлөөлөгч Мигуел Ангел оролцжээ. Хурлын нээлтийн үеэр Иракийн Гадаад харилцааны сайд Фуад Хуссейн “Энэ форум соёл иргэншил хоорондын стратегийн түншлэлийг сурталчлах дипломат арга барил, дэлхий нийтийн өмнө тулгараад буй хүмүүнлэгийн болон соёлын сорилтуудыг дэмжих тогтвортой зохицуулалт болно” гэжээ. Мөн тэрбээр соёлын үнэт өвийг хууль бусаар наймаалахыг хориглох механизмыг хайж олох хэрэгтэй гэсэн байна. Тус улс өнгөрсөн хугацаанд хууль бусаар наймаалсан 18000 гаруй олдворыг бусад улстай хийсэн нөхөрлөл, түншлэл хамтын ажиллагааны хүрээнд нь буцаан өгсөн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.