Умард Хятадын нутгаас Юань гүрний үеийн чулуун дээрх бичиг олджээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-06
Хятадын Хэбэй мужаас Юань гүрний үеийн чулуун дээрх бичиг олжээ. Тус бичиг нь 1286 оны үед хамаарах бөгөөд мэргэжилтнүүд үүнийг "Ван овогтын гэр бүлийн гавьяа буяны тэмдэглэл" хэмээн тайлсан байна. Уг дурсгал 1.52 метр өндөр, 0.76 метр өргөн, 0.26 метр зузаантай. Мөн чулууны орой хэсгийг хөх чулуугаар дугуй хэлбэр оруулан урлажээ. Харин чулуун дээрх тэмдэгтүүд нийт 18 мөр бөгөөд Ван овогтын өвөг дээдсийн газар тариалан эрхэлж ирсэн үйл амьдралыг дүрсэлсэн байна. Тэд ядууст тусалж, ахмадаа хүндэтгэж, тариалангийн талбайдаа хичээнгүйлэн ажиллаж, байшин худалдаж авчээ. Иймээс хойч үеийнхэн нь өвөг дээдсийнхээ гавьяа буяныг мөнхөлж үлдээхээр булшны дэргэд уг бичээсийг хийлгэсэн аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.