images

Тасманы барын чихмэл олдлоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-06


     Австралид 85 жилийн өмнө устаж алга болсон Тасманы барын сүүлчийн чихмэл музейн шүүгээнд хадгалагдаж байсныг олсон тухай Английн “ВВС” телевиз мэдээллээ. Энэхүү бар нь Австралийн хамгийн өмнөд цэг, Тасманы аралд амьдардаг байсан бөгөөд яг жинхэнэ барын төрөл биш боловч нуруундаа бар мэт судалтай тул ийнхүү нэршжээ. 1936 оны 9 дүгээр сард тус арлын амьтны хүрээлэнд сүүлчийн тасманы бар үхснээр энэ амьтан бүрэн устжээ. Энэхүү сүүлчийн бар нь эм бар байсан бөгөөд арьс, ясыг нь орон нутгийн музейд хүргэсэн байна. Түүнээс хойш энэхүү мөхсөн амьтны тухай сураг тасарсан бөгөөд сүүлдээ арьсан чихмэл нь ч олдохоо больжээ. Сүүлд музейн судалгааны баг эрэл хайгуул хийсний дүнд музейн ханын шүүгээнд хадгалсан байсан мөнөөх барын чихмэлийг олсон байна. Судалгааны багийнхан “Эрдэмтэд энэхүү ховор амьтны чихмэлийг олон жил хайгаад олж чадахгүй байсан. Хаягдаж үрэгдсэн гэсэн яриа ч гарч байсан. Харьцангуй сайн хадгалагдсан тул арьс үс нь ихээр гэмтэж сүйдээгүй байсан тул үзэсгэлэнд гаргасан” хэмээн мэдээлжээ. Мартагдах шахаж байсан “Тасманы бар” хэмээх нэр томъёо ийнхүү дахин сэргэлээ хэмээн тус агентлаг мэдээллээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.