images

Японы ерөнхий сайд Бельгийн гүнжийг хүлээн авч уулзав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-06


     Японы ерөнхий сайд Кишида Фүмио Бельгийн гүнж Астридтай энэ сарын 5-ны өдөр уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхий сайд хагас дамжуулагч болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр орон үр дүнтэй хамтран ажиллаж байгаад онцлоод эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа дахин нэг шат өргөжүүлэхэд идэвх зүтгэл гаргахаа амлав. Бельгийн гүнж мөн хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх тал дээр идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.  Тэд хоёр орон харилцааны суурь зарчим дээрээ тулгуурласан стратегийн түншлэлээ улам бэхжүүлж эдийн засгийн аюулгүй байдлыг улам бэхжүүлэхээр тохиролцов. Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса гүнжийг дагалдан ирсэн Бельгийн Гадаад хэргийн сайдтай уулзаж Энэтхэг-Номхон далайн орнуудын харилцаа болон Украины дайнаас улбаатай олон улсын харилцааны асуудалд нягт хамтран ажиллах талаар ярилцав. Мөн Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал, цаашлаад Хятадын асуудлын талаар санал солилцож НҮБ зэрэг олон улсын байгууллагатай талууд нягт хамтран ажиллахаар тохиролцов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.