“Tesla” Хятадаас 400 мянга гаруй автомашинаа эргүүлэн татахаар болов
Анд нөхдийн мэдээ
2022-12-05
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани программ хангамжийн доголдлоос үүдэн автомашинуудын арын гэрэл асахгүй байх магадлалтай гэх шалтгаанаар Хятад улсад нийлүүлсэн 435112 автомашиныг эргүүлэн татахаар боллоо. Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 27-ноос 2022 оны 11 дүгээр сарын 7-нд үйлдвэрлэсэн “Model 3” загварын 142 мянга 277 машин, 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний хооронд үйлдвэрлэсэн “Model Y” загварын 300 мянга орчим автомашиныг буцааж татна гэжээ. Энэ алдаагаа засахын тулд “Tesla” программ хангамжаа шинэчлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.