images

Шри Ланка улс жуулчдад зориулсан гар утасны аппликейшн гаргана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-05


     Шри Ланка улсын Аялал жуулчлал, газрын сайд Харин Фернандо тус улсад ирэх жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор гар утасны аппликейшн нэвтрүүлэхээр болсноо өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр энэ аппликейшн тус улсын аялал жуулчлал хөгжихөд тусална гэжээ. Жуулчид аппликейшн дээрээс өөрийн байршлаа харахаас гадна аюул тулгарвал өөрийгөө хамгаалах алхам хийх боломжтой аж. Уг аппликейшнийг ирэх оны 1 дүгээр сард нэвтрүүлнэ. Мөн жуулчид хамгийн ихээр очдог наран шарлагын газруудад цагдаагийн албан хаагчдыг ажиллуулах ажээ. Шри Ланка улсын гадаад валют олдог гол салбар нь аялал жуулчлал юм. Тиймээс тус улс ирэх онд 1.5 сая, 2024 онд гурван сая жуулчин эх орондоо хүлээж авахаар зорьж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.