images

Хятад улс Африкт тусална

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-05


     Хятад улс баруун Африкийн эдийн засгийн удирдлагын төв болох “Баруун Африкийн улсуудын эдийн засгийн нийгэмлэг(ECOWAS)-ийн байрыг барихаар болж барилгын ажил эхэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. 1975 оны 5 дугаар сард “Лагосын гэрээ”-ний дагуу баруун Африкийн 15 улсыг нэгтгэн байгуулагдсан тус байгууллагын төв нь Нигери улсын нийслэл Абужа хотод байрладаг ажээ. Барилгын ажил бүрэн дуусвал Абужа хот дахь төвийг уг байр луу шилжүүлнэ хэмээн тус агентлаг мэдээлжээ. Барилгын шав тавих ёслолд Нигери улсын ерөнхийлөгч Мухаммаду Бухари зэрэг албаны хүмүүс оролцсон байна. Ёслол дээр ерөнхийлөгч “БНХАУ-ын тусламжаар баригдах энэхүү байр нь бидний орон гэр, биднийг нэгтгэдэг газар байх бөгөөд тус төсөл нь Хятад улсын зүгээс бидэнд хандаж буй найрамдалт харилцааны илрэл” гэж мэдэгджээ. Үүнээс өмнө тус улс  2019 онд Африкийн Бурунди улсын ерөнхийлөгчийн ордонг барьж бэлэглэж байсан бол 2012 онд Этиоп нийслэлд Африкийн холбооны төв байрыг барьж өгч байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.