Израилийн Ерөнхийлөгч Бахрейнд айлчиллаа
Анд нөхдийн мэдээ
2022-12-05
Израиль улсын ерөнхийлөгч Исаак Херцог өчигдөр Бахрейн улсад айлчлав. Энэ нь хоёр улсын харилцаа 2020 онд хэвийн болсноос хойш Израилийн төрийн тэргүүн тус улсад хийж буй анхны айлчлал боллоо. Тэрбээр “Twitter” хаягаараа дамжуулан Бахрейны хаан Иза Ал-Калифа, угсаа залгамжлах ханхүү, Ерөнхий сайд Хамад Ал-Калифа нартай уулзана хэмээн мэдэгдсэн байна. Талууд хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын талаар хэлэлцэх аж. Энэ айлчлалын дараа Ерөнхийлөгч Исаак Херцог Абу-Даби руу аялана гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.