“Катар 2022”: Энэ сарын 9-нд болох тоглолтонд Нидерландийн хааны хатан аль багийг дэмжих вэ?
Анд нөхдийн мэдээ
2022-12-05
“Катар 2022”-т Аргентиний баг шөвгийн арван зургаад Австралийн багийг хожсоноор дараагийн шөвгийн наймд Нидерландийн багтай тоглохоор болов. “Хөлбөмбөгийн бурхан” гэж нэрлэгддэг домогт Диаго Марадона 1986 онд Мексикт болсон тэмцээнд өргөж байсан аваргын цомыг энэ удаад Месси гардан авч чадах уу, үгүй юу гэдэг дээр хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарал төвлөрч байна. Үүнтэй зэрэгцэн энэ сарын 9-ний өдөр болох шөвгийн наймын тоглолтонд Нидерландын хааны Аргентин гаралтай хатан Максима Сореггета аль багийг дэмжих нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа ажээ. 1971 онд Аргентиний Буэнос-Айрест төрсөн тэрбээр эдийн засгийн мэргэжлээр АНУ-д суралцаж байхдаа тухайн үеийн Нидерландийн ханхүү Виллем -Александртай танилцаж гэрлэхээр болжээ. Гэвч Максимагийн аав нь тухайн үеийн Аргентин улсын цэргийн дарангуй засгийн сайд байсан шалтгаанаар Нидерландийн тал эсэргүүцэж байлаа. Тус улс ханхүүгийн гэрлэлтийг заавал Улсын их хурлаар хэлэлцэж зөвшөөрөл олгодог тогтолцоотой ажээ. Хархүү энэхүү гэрлэлтийг зөвшөөрөхгүй бол хааны суудлаас татгалзана гэж дарамт үзүүлж, эцэст нь Максимагийн аавыг ханхүүгийн хуриманд оролцуулахгүй байх нөхцөлөөр тохирч хуримын ёслолоо хийж байжээ. Тэднийг гэрлэсний дараахан 2006 оны Германд болсон хөлбөмбөгийн аваргын тэмцээнээр мөн тус хоёр баг таарч аль аль нь нэг ч оноо авалгүй тэнцэж байсан юм. Дараа нь 2014 оны дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээд хоёр баг мөн оноо авалгүй тэнцээд торгуулийн цохилтоор 4 : 2 оноогоор Аргентиний баг ялж байжээ. Энэ мэтээр хүч тэнцүү өрсөлддөг хоёр багийн тоглолтоор хатан аль багийг дэмжиж буй тухайд одоогоор тодорхойгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.