images

Хөх мөрний дагуух байгалийн хий дамжуулах хоолойг барьж дууслаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-05


     Хөх мөрөн дагуух Хятад-Оросыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойн ажил бямба гарагт дууслаа. Арваад километр үргэлжлэх энэ хоолой 1422 миллиметрийн диаметртэй бөгөөд үүнийг 28 сарын хугацаанд барьж дуусгажээ. Мөн тус хоолой дэлхийн хамгийн урт, хамгийн гүнд байршуулсан, хамгийн өндөр усны даралтыг даах чадалтай хоолой болж байна. Энэ хоолой Оросоос ирэх байгалийн хийг Шанхай хотод шууд хүргэх юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Хятадын үндэсний нефтийн корпорац, Оросын “Газпром”-той 2014 оны 5 дугаар сард байгуулсан гэрээний дагуу 2024 оноос 30 жилийн турш 400 тэрбум ам.долларын үнэ бүхий 38 тэрбум метр3 байгалийн хийг тус хоолойгоор дамжуулна. Энэхүү хоолойн нийт урт нь 8000 гаруй километр байх юм. Үүний 5111 нь Хятадын нутагт, 3000 нь Орост байх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.