images

Вилл Смит алдартай гэрэл зургийг уран сайхны кино болгожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-05


     Өнгөрсөн жил Оскарын шагнал гардуулах ёслол дээр хөтлөгчийг алгадаж шуугиан тарьж байсан жүжигчин Вилл Смит шинэ кинонд тогложээ. Энэ тухайгаа тэрбээр Америкийн “Fox 5” телевизэд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс киног минь хүлээж авахгүй байсан ч би тэднийг ойлгож хүндэтгэлтэй хандана. Тэдэнд сонголт хийх эрхийг нь үлдээх ёстой шүү дээ” хэмээн ярьсан байна. Антуан Фукуа найруулагчийн “Чөлөөлөлт” кинонд  тоглосон тэрбээр өнгөрсөн жилийн Оскарын шагналаас хойш хэсэг чимээгүй байж байгаад ийнхүү шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж буй нь энэ ажээ. Мөн тэрбээр “Миний хийсэн зохисгүй үйлдэл манай киноны багт нөлөөлөхгүй байгаасай гэж туйлаас хүсэж байна. Бидний хийсэн уран бүтээл хүмүүсийн сэтгэлийг сэрээж, бидний хэлэх гэсэн санаа хүмүүсийн сэтгэлд хүрэх байх гэж найдаж байна” хэмээн хэлжээ.  Нуруугаар нь ташуурын ором зурайсан “Ташуурдуулсан боол” нэртэй нэгэн гэрэл зураг 1862 онд дэлхий даяар тархсанаар шуугиан тарьж боолчлолын эсрэг хөдөлгөөн өрнөхөд том нөлөө үзүүлсэн юм. Тус кино нь энэхүү гэрэл зургаас сэдэвлэж хүнд бэрх боолчлолоос чөлөөлөгдөж буй хүний тухай өгүүлсэн бөгөөд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн кино театраар гарч эхлэх юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.