images

Жүжигчин Харрисон Форд залуу насандаа эргэж очлоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-05


     80 настай Холливүүдийн алдарт жүжигчин Харрисон Форд “Digital de-aging” технологийн тусламжаар дахин залуужжээ. Америкийн дотоодын хэвлэлд мэдээлснээр “Lucasfilm” кино компани шинэ технологи ашиглан нэрт жүжигчний залуу өрхийг гарган “Индиана Жонс” киноны 5 дугаар цувралд тоглуулжээ. “Indiana Jones and the Dial of Destiny” нэртэй энэ удаагийн цувралд мөн адал явдалд дуртай, хорон санаатны эсрэг тэмцдэг архиологич эрдэмтний дүрийг бүтээх ажээ. Кинонд 1969 оны үйл явдал өрнөх бөгөөд тэрбээр дижитал эвлүүлгийн тусламжаар цэл залуугийн дүрээрээ дахин үзэгчидтэйгээ уулзаж байна. Форд Английн кино урлагийн “Empire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Залуужсан төрхөө хараад цочсон. Яг одоогийн төрх минь надад илүү таалагддаг” хэмээн хошигносон байна.  Уг кино ирэх оны 6 дугаар сарын сүүлээр нээлтээ хийх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.