images

Барак Обамад зориулсан дурсгалын самбар босгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-02


     АНУ-ын Иллинойс мужийн Спрингфилд хотын захиргааны байрны гадаа тус улсын түүхэн дэх анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обамад зориулсан дурсгалын самбар босгожээ. 2007 оны 2 дугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа албан ёсоор зарлаж байсан түүний дурсгалд зориулсан самбар босгож ёслол үйлджээ. Уг ёслолын ажиллагаанд Иллиной мужийн захирагч, мужийн иргэдийн хурлын гишүүд болон “Обама” сангийн холбогдох хүмүүс оролцсон байна. Тус самбар дээр 2007 оны 2 дугаар сард тэрээр ерөнхийлөгчид нэр дэвшиж буйгаа албан ёсоор зарлан сонгуулийн кампанит ажлынхаа нээлт хийж байсан тухай дурдаад 11 дүгээр сард сонгуульд ялалт байгуулан тус улсын анхны хар арьст ерөнхийлөгч болсон тухай, мөн түүнтэй хамт 2017 оны 1 дүгээр сар хүртэл дэд ерөнхийлөгчөөр ажилласан Жо Байден 2020 оны 11 дүгээр сард ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай дурджээ. Нээлтийн ёслол дээр “Обама” сангийн тэргүүн Майкл Стротманис “Спрингфилд хот бол ерөнхийлөгч асан Обамагийн улс төрийн гараагаа эхэлсэн газар төдийгүй бүрэн эрхийн хугацаанд нь түүнд байнга түшиг тулгуур болж байсан нутаг юм” хэмээн хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.