“Тесла” хүнд даацын ачааны машинаа танилцуулна
Анд нөхдийн мэдээ
2022-12-02
Илон Маск өнөөдөр Невада дахь батерейны үйлдвэртээ 18 дугуйтай хүнд даацын цахилгаан ачааны машинаа танилцуулна. Ерөнхийлөгч Жо Байден цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийг ачаа тээврийн бизнест орж ирвэл 40 мянган долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон юм. Шинэ автомашин танилцуулах үеэр Илон Маск автомашины үнэ, даац, цэнэг авах хурдыг зарлана хэмээн шинжээчид таамаглаж байна. Илон Маск 2019 онд ачааны автомашин үйлдвэрлэнэ гэж байсан боловч батерейн хязгаарлалтаас болоод хойшлуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.