images

Оросын иргэдийн 57 хувь нь дайныг эсэргүүцэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-02


     Украинд хийж буй дайныг Оросын энгийн иргэдийн 57 хувь нь дэмждэг гэсэн үзүүлэлт гарч байсан бол сүүлийн дөрвөн сарын хугацаанд дээрх үзүүлэлт 25 хувь болтлоо буурчээ. Англи, орос хэлээр гардаг “Meduza” мэдээллийн сайт тус улсын Холбооны аюулгүй байдлын албанаас зөвхөн дотоодын албан хэрэгцээнд зориулан гаргадаг, нууцын зэрэглэлтэй санал асуулгын дүнг олж ийнхүү мэдээлсэн нь энэ юм. Уг мэдээнээс үзвэл дээрх санал асуулгаар Украин улстай энхийн хэлэлцээр хийхийг дэмжсэн иргэд 7 дугаар сард 32 хувь байснаа 11 дүгээр сард 65 хувь болж нэмэгджээ. Энэхүү санал асуулгын дүн нь Москвад төвтэй “Левада” хараат бус судалгааны төвөөс гаргасан 10 дугаар сарын санал асуулгын “Дайныг үргэлжлүүлэхийг дэмжсэн 27 хувь, энхийн хэлэлцээр хийж дайныг зогсоохыг дэмжсэн 57 хувь” гэсэн дүнгээс нэг их хол зөрөхгүй байгаа тухай тус сайт мэдээлжээ. Тус төвийн тэргүүн Денис Волков “Санал асуулгаар хүмүүс энэ дайныг эхлээд өөрт нь хамааралгүй зүйл хэмээн үздэг байсан бол одоо аюул улам бодитоор нүүрлэж, амьдрал ахуйд нь нөлөөлж эхлэх болсноор энхийн хэлэлцээр хийж дайныг зогсоохыг илүү дэмжих болсон байна” хэмээн дүгнэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.