images

Гана улс газрын тосыг доллароор бус алтаар худалдаж авна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-02


     Гана улсын Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүнийг ам.доллароор бус алтаар худалдаж авах шинэ бодлого боловсруулж буй талаар тус улсын дэд ерөнхийлөгч Махамуду Бавумиа “Facebook” хаягаараа дамжуулан мэдээлжээ. Энэ нь газрын тосыг ам.доллараар худалдаж авснаар тус улсын мөнгөн тэмдэгт болох седигийн ханш суларч, иргэдийн амьжиргааны зардал өсч байгааг бууруулах зорилготой юм. Гана улсын гадаад валютын нөөц энэ оны 9 дүгээр сарын байдлаар 6.6 тэрбум ам.доллар байгаа нь өмнөх оноос 3.1 тэрбумаар буурсан үзүүлэлт гэдгийг Засгийн газраас нь мэдээлжээ. Хэрэв ирэх оны эхний улиралд энэ бодлогоо хэрэгжүүлж чадвал шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнэд шууд өөрчлөлт гарахгүйгээс гадна дотоодын валютын ханшын уналтыг бууруулна гэдгийг Бавумиа онцолсон байна. Ийнхүү газрын тосыг алтаар солих нь бүтцийн томоохон өөрчлөлт мөн болохыг дурджээ. Тус улсын Сангийн сайд өчигдөр 2023 оны төсвөө танилцуулах үеэрээ “Баруун Африкийн орнууд ирэх онд өрийн дарамтад орох эрсдэл өндөр байна. Седигийн ханш суларч байгаа нь Гана улсын өрийг удирдах чадварт нөлөөлсөн” хэмээн зарласан байна. Мөн тус улс эдийн засгийн хямралтай нүүр тулсан тул Олон улсын валютын сангаас тусламжийн багц авах талаар хэлцэл хийж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.