Хятадын эмч нар Соломон арлуудын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-02
Соломоны арлуудын баруун нутгийн Гизо хотын иргэдэд өчигдөр Хятадын эмнэлгийн баг үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлжээ. Энэ нь тус арлуудад хийсэн гурав дахь үзлэг байв. Тэд хотын эмнэлгийн зөвлөгөө өгөх өрөө, коридорт түр эмнэлэг байгуулж, зургаан цагийн хугацаанд орон нутгийн 102 иргэнийг оношлон эмчилгээ хийсэн байна. Энэ талаар мужийн Эрүүл мэндийн газрын дарга Диксон Боара “Хятадын эрүүл эмнэлгийн баг Гиза хотын иргэдэд хэрэгтэй байсан өндөр чанартай эмнэлгийн тусламжийг үзүүлж асар их мөнгө, цаг хэмнэлээ” гэжээ. Мөн тусламжийн багийнхан эмнэлгийн ажилчдад лекц уншиж, мэдлэгээ хуваалцсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.