images

Өмнөд Солонгост анх удаа монгол оюутнуудын илтгэлийн уралдаан болов

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2024-12-16


   Өмнөд Солонгос улсад суралцаж буй монгол оюутнуудын дунд өнгөрөгч долоо хоногт илтгэлийн уралдаан болж өндөрлөлөө. “Залуу судлаач” нэртэй анхдугаар уралдааны хоёрдугаар шатанд 10 оюутан шалгарч, 14-ний өдөр шилдгүүдээ тодруулжээ. Тэмцээний тэргүүн байранд "Качон" их сургуулийн оюутан С.Аззаяа шалгарч 1.5 сая вон, дэд байранд "Сонгюнгуан" их сургуулийн оюутан Б.Дашзэвэг, Сөүл хотын их сургуулийн оюутан Т.Уртнасан шалгарч тус бүр 800 мянган вон, гуравдугаар байранд Сөүл хотын их сургуулийн оюутан Э.Ренчинмядаг, Өмнөд Солонгос дахь монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Удвал нар шалгарч 500 мянган воны эзэн болжээ. Уралдааны шүүгчээр "Хангүг" гадаад судлалын сургуулийн багш А.Нарангэрэл, Д.Түвшинбат, Д.Өлзийбат, Шин Мин Сон, Ан Хий Ён нар ажилласан байна. Монгол улсаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайдын яам, "Төрийн банк", "Самсунг" эрүүл мэндийн даатгалын компани, Өмнөд Солонгос дахь монгол оюутны нэгдсэн холбоо уралдааныг хамтран зохион байгуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.