Найман настай охин Хятадын хамгийн залуу хаданд авирагч боллоо
Анд нөхдийн мэдээ
2022-12-01
Хаданд авирагч найман настай хятад охин Чен Юнши 11 дүгээр сарын 19-нд хаданд авиралтын дээд ангиллын 5.14а буюу "China Climb" замыг туулсан хамгийн залуу тамирчин болжээ. Тэрбээр дөрвөн настайгаасаа хаданд авирч эхэлсэн бөгөөд тус замыг дуусгахын тулд өдөр бүр 6-7 цаг бэлтгэл хийдэг байсан гэнэ. Түүний дасгалжуулагч Лю Юнбан “Насанд хүрэгчид 31 метрийн өндөр 30 градусын налуу хаданд 70-80 шилжилт хийж авирдаг бол хүүхдүүд 100 гаруй шилжилт хийдэг. Жил бүр олон хүн үүнийг хийхийг оролддог ч тун цөөн нь амжилттай давдаг” гэжээ. Учир нь, хаданд авирагчдын ердөө нэг хувь нь 5.14а ангиллын замыг туулж чаддаг байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Хятадын 8-10 настай зургаан хүүхэд тус замыг амжилттай туулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.