Брюс Лигийн тухай кино хийнэ
Анд нөхдийн мэдээ
2022-12-01
“Гэтэж буй бар, нуугдаж буй луу” киногоор Оскарын шагнал хүртсэн найруулагч Ан Ли хүүтэйгээ хамтран домогт Брюс Лигийн амьдралаар кино хийхээр болжээ. “Sony pictures” групптэй хамтран хийх гэж буй энэ адал явдалт кинонд түүний хүү Мэйсон Ли домогт Брюс Лигийн дүрийг бүтээх юм. 1973 онд 32 насандаа хорвоог орхисон алдарт жүжигчин богино хугацаанд асар их амжилт олж Хонконг болон Холливүүдийн кино ертөнцөд нэр алдраа тод томруун үлдээсэн билээ. Тэрбээр “Хилэнт нударга”, “Луугийн гарц” зэрэг киногоор 1960-1970-аад оны дэлхийн кино урлагийн түүхэнд шинэ үзэгдэл болсон юм. Найруулагч Ан Ли энэ тухай “Брюс Ли бол америк, эсвэл хятад хүн биш боловч күнфүгийн урлагийг дэлхий дахинд таниулсан, Өрнө Дорныг холбосон гүүр байсан. Тэр тулааны жинхэнэ мастер байсан төдийгүй тулаант болон адал явдалт киноны түүхэд хувьсгал хийсэн уран бүтээлч юм. Цуцашгүй их хөдөлмөр зүтгэлээр боломжгүй зүйлийг хүртэл бодит биелэл болгож чадсан ийм алдарт хүний амьдралаар кино хийх нь миний мөрөөдөл байлаа” хэмээн ярьжээ. Тайвань гаралтай найруулагчийн хүү Мэсон Ли өмнө нь “The Hongover II” кинонд тоглож байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.