Багэт талхыг Дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгэв
Анд нөхдийн мэдээ
2022-12-01
ЮНЕСКО Францын уламжлалт багэт талхыг Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад оруулснаа өчигдөр зарлалаа. Багэт талх нь олон зуун жилийн турш францчуудын өдөр тутмын хүнс байж ирсэн бөгөөд чухам уг гарвалынх нь талаар олон янзын таамаг байдаг. 1993 онд Францад уг уламжлалт идээний талаар хууль гарч, хэрхэн худалдах, орц найрлагад нь чухам юу орох, яаж хадгалах зэргийг ширхэгчлэн зааж өгсөн билээ. Тус улсад өдөр бүр 12 сая хүн багэт худалдан авдаг бөгөөд энэ нь секундэд 320 ширхэг багэт борлогддог гэсэн үг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.