Украины цэргүүдийг Чехийн нутагт сургана
Анд нөхдийн мэдээ
2022-12-01
Чехийн парламентын доод танхим өчигдөр олонхын саналаар Украины цэргийнхнийг тус улсад сургах асуудлыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Ингэснээр сургалтын “Либава” баазад 2023 оны сүүл хүртэл Украины 800 цэргийг сургалтанд хамруулах юм. Мөн Чехийн цэргийн сургагч нарыг Украины цэргийнхний байгаа Европын бусад орнуудад илгээж, тэднийг сургахад оролцохыг парламент зөвшөөрсөн байна. Гэхдээ сургагчдын тооны дээд хязгаарыг 55-аар тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.