Адольф Гитлерийн гар бичмэл дуудлага худалдаанд орно
Анд нөхдийн мэдээ
2022-12-01
Адольф Гитлер 1925 онд нацист үзлээ номлож эхэлж байх үеийн гар бичмэл бараг 100 жилийн дуудлага худалдаанд орж анх удаа олонд хүрэх болсон тухай Английн “Daily Mail” сонин мэдээллээ. Тэрбээр 1925 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Мюнхен хотын нэгэн шар айрагны газарт 3000 орчим хүн цуглуулж тэдний өмнө үзэл суртлаа номлож үг хэлж байсан бөгөөд тэр үеийнх нь гар бичмэл ажээ. Тухайн өдөр тэрбээр Герман улсын аврах цорын ганц зүйл бол Нацист нам бөгөөд зөвхөн өөрөө л тэр намыг удирдаж амжилтад хүргэж чадах тухай ярьж байсан байна. Тухайн тэмдэглэлд “Герман улс дайн зогсоох гэрээ байгуулсан 1918 онд бид юун дээр алдсан бэ” гэсэн тэмдэглэл харагдана. Мөн цааш нь “Элдэв бүхнийг үзэж туулсаар улс орон сүйрч гадны түрэмгийлэлд орлоо. Улс орноо аврах зам бий юу? Нацист нам байгуулах...”. “Зүүний чиглэлийн намууд бол гэм хэрэгтнүүд, барууны намууд бол хулчгарууд” гээд тухайн намуудыг хэрхэн шүүмжлэх тухай үгсийг тэмдэглэн олны өмнө хэлэх үгээ бэлдэж байжээ. Энэхүү тэмдэглэл европын нэгэн алдартай цуглуулагчийн архиваас олдсон бөгөөд Испанийн Малага хотын олон улсын дуудлага худалдаанд энэ сарын 30-ны өдөр орох ажээ. Дуудлага худалдаагаар эхний үнэ нь 26 мянган пунтаас эхлэнэ хэмээн зохион байгуулагч Ричард Дэви мэдэгдсэн байна. Тэрбээр яг энэхүү тэмдэглэлдээ бичсэний дагуу 1933 он гэхэд Нацист намаас бусад бүх намын үйл ажиллагааг хориглож засгийн эрхийг гартаа авсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.