images

Пусаны олон улсын үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцоно    

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-01


     K-ART олон улсын урлагийн холбооноос зохион байгуулж буй Пусаны олон улсын урлагийн үзэсгэлэн ирэх сарын 1 – 5-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Пусан хотод болно. Энэхүү үзэсгэлэн нь Азийн уран бүтээлчид болон урлаг сонирхогчид, цуглуулагчид шууд арилжаа хийж болдог, нэг ёсны урлагийнхны их баяр юм. Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэн нь “Гэрэлт дурсамж, эв нэгдэл” сэдвийн дор болох бөгөөд Япон, Солонгос, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг, Монгол зэрэг арваад орны 250 гаруй уран бүтээлчид ниййт 3000 гаруй бүтээлээрээ оролцох ажээ. Үзэсгэлэнгийн үеэр үзэгчдэд зориулсан ток-концерт, тайлбарлагчтай аялал зэргийг мөн зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнг зохион байгуулж буй K-ART холбоо нь орлогынхоо тал хувийг ЮНИСЕФ-т хандивлаж, мөн дотоодын урлагийн үйл ажиллагаандаа зориулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.