Сансарт уулзсан тайконавтууд
Анд нөхдийн мэдээ
2022-11-30
Хятадын “Shenzhou 15” хөлгийн багийнхан сансрын станц дээр өнөө өглөөний 08:33 минутад амжилттай очиж “Shenzhou 14” хөлгийн багийнхантай нэгдлээ. “Shenzhou 14” сансрын хөлгийн багийн гишүүд бол Лю Ян, Цай Сюже, Чен Дун нар юм. Цай Сюже, Чен Дун нар Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч нисгэгчид байсан бөгөөд 2010 онд сансрын нисгэгчээр сонгогдсон аж. Харин Лю Ян бол тус улсын анхны эмэгтэй сансрын нисгэгч бөгөөд “Shenzhou 9” хөлөгт ажиллаж байсан туршлагатай. Харин “Shenzhou 15” хөлгийн багт Фэй Жүнлун, Дин Чэнмин, Жан Лу нар багтжээ. Тэднийг өмнө нь 2005 онд “Shenzhou 6” хөлгөөр сансарт нисэж байсан 57 настай Фэй Жүнлун ахалж байна. Тайконавт Дин Чэнмин мөн Ардын чөлөөлөх агаарын цэргийн хүчний сөнөөгч нисгэгч бөгөөд “Shenzhou” 9, 10, 11, 12 хөлгийн багийн нөөц гишүүний тоонд нэрлэгдэж байсаар энэ удаа үндсэн гишүүн болж сансарт нислээ. Харин Жан Лу нь мөн армийн сөнөөгч нисгэгч бөгөөд 2010 онд сансрын нисгэгчээр сонгогдож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.