images

Умард Солонгост суух ДЭМБ-ын суурин төлөөлөгч шинээр томилогджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-30


     Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Умард Солонгосын нийслэл Пёнян хотод суух суурин төлөөлөгчөөр Мальдив улсын иргэн, эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэн Ахмед Жамшид Мухамедийг томилсон байна. Тэрбээр ажлаа хүлээж авсан ч хараахан тус улсад очоогүй байгаа бөгөөд Энэтхэг улсад суун шинэ ажлаа гүйцэтгэж эхэлжээ. Энэхүү албанд томилогдохоосоо өмнө тус байгууллагын Бангладеш дэх суурин төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Доктор Жамшид Мухамед нь Энэтхэг болон Англи улсад анагаах ухааны чиглэлээр суралцсан бөгөөд 2013 онд Энэтхэгийн Дели дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүн амын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн байна. Тус байгууллага нь 2006 оноос эхлэн Умард Солонгост суурин төлөөлөгчийн газраа нээн тус улсад эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг тусламж үзүүлж ирсэн ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.