Илон Маск ирэх жил хамгийн нөлөө бүхий жиргээчин болно
Анд нөхдийн мэдээ
2022-11-30
Шинжээчид 2023 оны 1 дүгээр сарын 17-ны мягмар гараг гэхэд Илон Маск “Twitter”-ийн хамгийн олон дагагчтай нөлөөлөгч болно гэж таамаглав. Түүний “Twitter” хаягийг одоогийн байдлаар 120 сая орчим хүн дагаж байна. Энэ нь хамгийн олон буюу 130 сая дагагчтай Барак Обамагийн дараа орох үзүүлэлт юм. “Social Blade”-ийн мэдээлснээр Илон Маск нийт жиргээнийхээ 84 хувийг тус платформыг худалдаж авсныхаа дараа нийтэлжээ. Тэрбээр өдрийн цагаар 15 минут тутамд нэг жиргээ хийдэг гэнэ. Шинжээчид үүнийг гүйцэтгэх захирал нь өөрийнхөө платформыг ашиглаж байгаа нь сайн хэрэг хэдий ч тэрбээр тун эмзэг, хурц асуудлаар үзэл бодлоо эрээ цээргүй илэрхийлдэг гэж үзжээ. Илон Маск одоогийн байдлаар “Twitter”-т 130 хүнийг дагадаг бөгөөд түүний долоог нь платформыг худалдаж авсныхаа дараа дагасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.