Хятад “Shenzhou 15” сансрын хөлгөө хөөргөлөө
Анд нөхдийн мэдээ
2022-11-30
Хятад улс өчигдөр шөнө “Shenzhou 15” сансрын хөлгийг тойрог замд оруулав. Тус хөлгөөр сансрын станцад зургаан сарын хугацаанд ажиллах гурван сансрын нисгэгч хөөрчээ. Тэднийг өмнө нь 2005 онд “Shenzhou 6” хөлгөөр сансарт нисэж байсан 57 настай Фэй Жүнлун ахалж байна. Тус багийнхан сансрын тойрог замд байх хугацаандаа эрүүл мэндээ хамгаалах дасгал хийнэ хэмээн Хятадын сансрын агентлагаас онцолжээ. Тэд тус улсын сансрын станцын төслийн дөрөв дэх, нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн 27 дахь нислэгийг ийн хийлээ. Энэ хөлөг сансрын станцад очсоны дараа 12 дугаар сарын 5-нд сансарт хөөрсөн “Shenzhou 14” хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэн ирнэ. Сонирхуулахад, Хятад улс дараагийн арван жилд сансарт хөөргөх нисгэгчдийнхээ сонгон шалгаруулалтыг зарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.