images

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-30


     Японы ерөнхий сайд Кишида Фүмио Монгол улсын ерөнхийлөгч Унаагийн Хүрэлсүх нар энэ сарын 29-ний өдөр Токио хотод дээд хэмжээний уулзалт хийлээ. Ерөнхий сайдын ордонд болсон уулзалтаар хоёр орны төрийн тэргүүн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцож Умард Солонгос улс цөмийн пуужин хөөргөж бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буйд сэтгэл түгшиж буйгаа санал нэгтэйгээр илэрхийлсэн тухай тус улсын “Kyodo News” агентлаг мэдээллээ. Мөн Орос, Украины дайны талаар санал солилцож, цөмийн зэвсэг хэрэглэх нь өнөөгийн соёлт ертөнцөд байж болшгүй зүйл хэмээн цохон тэмдэглэв. Энэ жил Монгол-Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй юм.  Улмаар тус уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг нэг шат ахиулж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргав. Хоёр орны төрийн тэргүүн нар хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сард дээд хэмжээний уулзалт хийж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.