images

Украины санаачилсан аянд Өмнөд Солонгос нэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-30


     Украин улс Европын 20 гаруй оронтой хамтран, хүнсний хомсдолд ороод буй Африкийн зарим оронд үр тарианы тусламж үзүүлэх аян эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл энэ аянд БНСУ мөн нэгдэж байгаа бөгөөд “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-өөр дамжуулан тус аянд 3 сая доллар хандивлах болсон тухай тус улсын Гадаад яамны төлөөлөгч Им Сү Сок мэдэгджээ. Украины санаачилсан “Үр тарианы аян”-ы хүрээнд Африкийн Этиоп, Сомали, Судан, Йемен зэрэг хүнсний хомсдолд нэрвэгдсэн орнуудад дээрх хүмүүнлэгийн аяны үр тариа хүрэх ажээ.  Улмаар Им төлөөлөгч “Дэлхийн хүнсний хомсдолыг хохирол багатай даван туулах гэсэн олон улсын хүчин чармайлтад манай улс нэгдэн орох нь зүй ёсны хэрэг” хэмээн нэмж хэлжээ. Мөн түүнээс гадна Украин улсын парламентын дэд дарга Александ Корненко саяхан Солонгост айлчлах үеэрээ “БНСУ нь олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн, үүрэг хариуцлагаа ухамсарладаг орны хувьд энэхүү аянд нэгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээн хэлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.