Америкт “Их хааны өрөг” шатрын тэмцээн болов
Чихэнд чимэгтэй
2022-11-30
Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн монголчуудын холбоо, “Сур” академи хамтран Америк дахь монголчуудын дунд “Их хааны өрөг” шатрын тэмцээн зохион байгууллаа. Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр болсон тус тэмцээнд 30 гаруй шатарчин өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлджээ. Тэмцээний шүүгчээр Шатрын холбооны олон улсын хэмжээний мастер Б.Уянга ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.