Хятадад залуусын дуу хоолой улам өргөжиж байна
Анд нөхдийн мэдээ
2022-11-29
Хятадад өрнөж буй цар тахлын хатуу хоригийг эсэргүүцсэн жагсаал цуглаан сүүлдээ эрх чөлөөг шаардсан залуусын сүрт жагсаал болон өргөжиж байгаа тухай CNN мэдээллээ. Өнгөрсөн 24-ний өдөр Үрүмч хотод орон сууцны гал түймрээс болж 19 хүн амь насаа алдсан явдлыг төр засгийн хатуу чанга хоригоос болсон хэмээн үзэж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлснээр энэхүү жагсаал улам өргөжиж эхэлжээ. Тус улсын хотод нэгэн зэрэг өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын уур амьсгалыг харахад залуус голдуу байгаа бөгөөд тэд эрх чөлөөний уриа цуурайтуулж, засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүүцсэн дуу хоолойгоо улам чангаруулж байгааг тус агентлаг мэдээлсэн байна. Бээжингийн төв талбайд жагсаж буй нэгэн залуу CNN-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Энгийн эрүүл нийгэмд хэн нэгэн хүн үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болох ёсгүй. Бидэнд илүү үнэн, тод дуу хоолой үгүйлэгдэж байна” гэсэн байна. Өөр нэгэн бүсгүй “Төрийн алдаатай бодлогоос болж амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх төдийхнөөр зогсож болохгүй. Хэлэх гэсэн үгээ бүрэн дүүрэн илэрхийлмээр байна” гэжээ. Жагсагчид төр улсынхаа засгийн газраас тогтоосон хатуу хориг хяналтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн цагаан цаас барин жагсаж байгаа бөгөөд Бээжинд болж буй жагсаалд дуу хоолойгоо өргөж яваа нэрт кино найруулагч Хаизл Лю энэхүү хоосон цаас барьсан жагсаалыг “Бидэнд дуу хоолой дутагдаж байгаа ч хүч чадал хангалттай байна” гэсэн утга илэрхийлж буйг хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.