images

Дуа Липа Албани улсын иргэн боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-29


     Их Британийн ая зохиогч, загвар өмсөгч, Грэммийн шагналт дуучин Дуа Липа өчигдөр Албани улсын иргэн боллоо. Тэрбээр 1995 онд Лондонд төрсөн бөгөөд түүний аав, ээж косово-албани үндэстэн аж. Тэд 1992 онд Косовог орхин гарч байсан гэнэ. Харин дуучны өвөө Сеит Липа нь 1992 онд Сербийн хуулиар хаагдсан "Косовогийн түүхийн институт"-ийн тэргүүн байжээ. Өвөөтэйгөө ойрхон өссөн Дуа Липа үндэснийхээ соёлыг сайн мэддэг, төрөлх хэлээрээ ярьдаг нэгэн болж өссөн байна. Түүний аав ээж дуучныг 11 настайд төрөлх нутаг руугаа буцсан бөгөөд Дуа Липа гэр бүлийн хамт явсан ч буцаж Лондонд иржээ. Учир нь, тэр өөрийн ирээдүйг бүтээхийг хүссэн байна. Тиймээс 16 нас хүртлээ найзуудтайгаа хамт эцэг эхээсээ хол амьдарчээ. 2018 онд Дуа Липа аавын хамт “Sunny Hill” фестиваль зохион байгуулан Албанийн эмзэг бүлгийн иргэдэд туслах сангийнхаа санхүүг босгож байсан аж. Тус улс Османы эзэнт гүрний бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болсны 110 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тус ойг тохиолдуулан энэ долоо хоногт Албанийн нийслэл Тиранад Дуа Липа тоглолтоо хийхээр болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.