images

Саудын Араб олон улсын агаарын тээврийн төв болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-29


     Саудын Арабын ханхүү Мухаммед Бин Салман нийслэл Рияад хотынхоо дэргэд “King Salman” олон улсын нисэх буудал байгуулахаар болсон тухай тус улсын “SPA” агентлаг мэдээллээ. Ханхүүгийн тэргүүлдэг “Улсын фонд” нэг жилд 120 сая жуулчин дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай олон улсын нисэх буудал 2030 он хүртэл барьж ашиглалтанд оруулахаар болсон тухай “Reuters” агентлаг мөн мэдээлжээ. Тус нисэх буудал нь 57 км2 талбайд онгоц хөөрч, буух 6 зурвас бүхий олон улсын зэрэглэлийн нисэх буудал байх бөгөөд 2050 он гэхэд жилд 180 орчим сая зорчигч, 3 сая 500 мянган тонн ачаа нэвтрүүлэхээс гадна 130 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна. “SPA” агентлагийн мэдээлснээр эдийн засгийн хурдацтай хөгжлийн “Саудын Арабын алсын хараа 2030” бодлогын хүрээнд тус улсыг олон улсын ачаа болон хүн тээврийн төв болгох, мөн нийслэл Рияад хотыг дэлхийн 10 том хотын эгнээнд оруулах, 2030 он гэхэд тус хотын хүн амыг 15 саяд хүргэх зорилгоор энэхүү төсөл хэрэгжинэ хэмээн “SPA” агентлаг мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.